Apple компанын гаргадаг Iphone-ны тухай
iPhone буюу IOS системын талаарх энгийн ойлголт.iOS Firmware - Apple фирм анх 2007 оны 6 сарын 29-нд OS Device firmware 1.0 хувилбарыг iPhone original смартфонтой гаргажээ. Эхэндээ iPhone OS нэртэй байгаад 4.0 хувилбараас хойш iOS нэртэй болсон. OS хувилбарууд ар араасаа цувран гарсаар байгаа бөгөөд үндсэн шалтгаан нь сайжруулалт. Гэхдээ зарим тохиолдолд зөвхөн Jailbreak хийхийг хаах гэж шинэ фирмвэйр гарч байсан. Энийг Apple - Хакеруудын хоорондын хөөцөлдөөн буюу муур хулгана болох гэж нэрлээд байгаа шүү дээ. Нэг нь төгс хамгаалалттай фирмвэйр гаргах гэж оролдож байхад нөгөө хэсэг нь аль болох богино хугацаанд нэвтлэхийг зорьж байдаг. Бидний хувьд мэдээж хакерууд ялж байвал ашигтай. За хэрхэн фирмвэйрийн хувилбарыг тодорхойлох вэ гэхээр iХэрэгсэлийн Settings - General - About - Version , эсвэл*3001# 12345#* тэмдэгтүүдийг цуглуулаад дуудлага хийх товчин дээр дарахад Field Test гэсэн цэсэнд аваачих ба эндээс та Version гэснийг олж дарсанаар одоо байгаа фирмвэйр хувилбарыг мэдэх боломжтой. гэснийг харна. Харин та Emergency call дэлгэцэн дээр гацсан буюу идэвхижүүлж чадаагүй бол Jailbreaking - "Jail - Шорон" "Вreak - Чөлөөлөх. Энэхүү хэллэг нь iPhone-д Apple-аас тогтоосон системийн хязгаарлалтыг нэвтрэхийг илэрхийлж байгаа юм. Энэ хязгаарлалт нь iPhone-ыг медиа хуваалтынхаа зөвхөн багахан хэсэгт нэвтрэх, унших боломжтой болгож байдаг. Та системын файлууд руугаа огтхон ч нэвтэрч чадахгүй, бас iPod шиг диск хэлбэрээр ашиглан файл iPhone руугаа шууд хуулах боломжгүй байлгадаг. Jailbreak хийх нь iPhone- ны бүх системыг нээлттэй болгодог. Jailbreak хийсний дараа системын болон медиа файлуудаа чөлөөтэй нээж, засварлаж, мөн устгаж ч болно. Та Cyberduck (Mac OS X) WinSCP, 91 PC Suite ашиглан файл хуулах, устгаж болно гэсэн үг. App Store-т огт байдаггүй гуравдагч хэсгийн буюу iPhone-д зориулан албан ёсны бус програм хөгжүүлэгчдийн бүтээсэн тоглоом, программуудыг (хэрэгтэй зүйлс их олон байдаг шүү, жишээ нь iTracker, iProtect гэх мэт өөр олон нэмэлтүүд) суулгах боломжтой болдог. Албан ёсны Аpple Store (дэлгүүр) байдаггүй улсын иргэдийн хувьд jailbreak хийж чөлөөлөгдсөн iPhone хэрэглэхээс өөр аргагүй. Учир нь unlock (сүлжээний түгжээ тайлах) хийхийн тулд заавал jailbreak хийсэн байх шаардлагатай. Tethered Jailbreak - Заримдаа шинэ фирмвэйр гарсаны дараа эхний боломж нь tethered jailbreak байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр iХэрэгсэлээ унтрааж асаах бүрдээ компъютерт холбож, ямар нэгэн программ уншуулах шаардлагатай болдог. Энэ нь Apple фирмээс хэр сайн хамгаалалт хийсэнээс хамаарч бүрэн эвдэгдтэлээ хэдэн сар болох нь ч бий. Untethered Jailbreak - Ойлгомжтой, jailbreak хийсний дараа унтрааж асаахад ямар ч асуудал үүсэхгүй. Бүх юм хэвийн ажиллаж, та jailbreak хийсэн ч гэсэн original App Store ашиглах болно. Jailbreak хийсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ? - Хамгийн энгийн арга бол "Cydia" application суусан байх юм бол бүрэн jailbreak хийгдсэн байна гэсэн үг. Харин "Cydia" харагдахгүй бол дутуу хийсэн юм уу, эсвэл огт хийгдээгүй байна гэж ойлгож болох юм. Cydia_pomonellaCydia гэж юу вэ? - Jailbreak хүрээний App Store буюу сайн дурынхан, хакерууд, программ бүтээгчид Apple-ын App Store-оор худалдах боломж олгогдоогүй төрөл бүрийн application, нэмэлтүүдийг Cydia-аар дамжуулан борлуулдаг, түгээдэг. Cydia-г үндэслэгч нь Jay Freeman (Saurik) бөгөөд тэрээр адил үйл ажиллагаатай Rock-ыг худалдаж авсанаар одоогоор өрсөлдөгч үгүй, энэ салбарыг ганцаар эзэмшиж байгаа юм. Энэ үгийн утга нь тун хөгжилтэй - Cydia pomonella нь нэг төрлийн жижиг эрвээхэй бөгөөд харагдах байдлаараа манайхны хэлж заншсанаар "дэнгийн" эрвээхэйтэй төстэй. Энэ эрвээхэйний авгалдай нь "АЛИМ", тоор жимсэнд шимэгчилж амьдрах бөгөөд алимны хорхой гэдгээр нь түгээмэл мэддэг. Тэгэхээр нэг ёсондоо Cydia - Apple фирмийн шимэгч болж таарах нь. Утгын хувьд тун сайн зохисон нэр байгаа биз? Одоо та ерөнхийдөө Jailbreak-ын талаар "А"- тай боллоо. Unlocking - Гаднаас ирж байгаа (ихэвчлэн АНУ, Европ) iPhone-ууд зөвхөн тухайн операторт зориулагдан Монголд Мобиком юм уу Юнителын сим хийгээд шууд ашиглах боломжгүйгээр тохиргоо хийгдсэн байдаг. Тэгвэл unlock хийснээр та энэ дэлхийн хаана ч, аль ч оронд GSM операторын (850/1900 MHz, 900/1800MHz гэсэн үндсэн 4 GSM хэлбэлзэлийг iPhone утас дэмждэг) сим карт хийн ашиглах боломжтой болно гэсэн үг. Одоогоор Verizon iPhone 4 буюу CDMA системийн смартфоныг зөвхөн АНУ-д ашиглах боломжтой байгаа бөгөөд Скайтелын сүлжээнд ашиглах боломжгүй байгаа. Baseband: - iPhone/iPad дээр хэрэглэгддэг. Modem firmware буюу таны iPhone-ын сүлжээ хүлээн авах, илгээх модемъ эд анги дээр суугддаг фирмвэйр. Baseband гэдэг нь нийтлэг хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд ерөнхийдөө сигнал дамжуулах хэсгийн систем юм. Товч бөгөөд ойлгомжтой хэлэхэд baseband-аас шалтгаалж iPhone unlock хийх боломжтой эсэх нь тодорхойлогддог. Одоогийн байдлаар iPhone 2G үүрд түгжээгүй болсон бол iPhone 3G/3Gs дээр 05.13.04 baseband- аас хойшхи бол iPad baseband 06.15.00 хувилбар суулгаж байж unlock хийх бол iPhone 4 дээр 01.59.00 baseband- аас хойшхи нь зөвхөн Gevey SIM ашиглаж unlock хийнэ. Харин iPad 1/2 unlock хийх шаардлагагүй байдаг. Baseband-ыг тодорхойлохдоо iХэрэгсэлийн Settings - General - About - Modem firmware гэснийг харна. (DOD connection)
IPhone
iPhone (Айпон) бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас (Smartphone) бөгөөд Apple компаний бүтээгдэхүүн болно. Анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь 2007 оны 1 сарын 9-нд зохион байгууллагдсан Macworld үзэсгэлэн дээр Apple компаний захирал асан Стив Жобс танилцуулсан бөгөөд 2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй (Touch Screen) ухаалаг гар утас юм.
Түүх
- 2005 онд Apple компани зохион бүтээж байсан утасныхаа Purple 2 гэх нэрийг өөрчилөн iPhone нэртэй болгосон.
- 2007 оны 11 сард iPhone нь Time сэтгүүлд бичигдэн "2007 оны хамгийн гайхалтай зохион бүтээл"-ээр шалгарсан.
- 2008 он 6 сарын 9-нд Apple компани "Дэлхий Дахины
Хөгжүүлэгчдийн Конференцэ 2008" (Worldwide Developer Conference 2008 -
WDC 2008) дээр iPhone 2G-гийн дараагийн загвар болох iPhone 3G-г
танилцуулсан бөгөөд 8 GB (зөвхөн хар өнгөтэй), 16 GB (хар ба цагаан
өнгөтэй) 2 сонголттойгоор олонд танилцуулсан. 2008 оны 7 сарын 11-нд
дэлхийн 22 улсад гэрээгээр худалдаалж эхэлсэн.
- 2009 оны 6 сарын 8-нд Apple компани WDC 2009 дээр iPhone 3G[s]-г танилцуулж, мөн оны 6 сарын 19-нд худалдаанд гаргасан.
- 2010 оны 6 сарын 7-нд Apple компани WDC 2010 дээр уламжлалт ёсоор бүтээгдэхүүнийхээ сүүлийн үеийн загвар болох iPhone 4-г танилцуулсан ба 16 GB болон 32 Gb гэсэн 2 сонголттой гаргасан юм. Хар ба цагаан өнгийн сонголттойгоор мөн худалдаанд гаргасан. Мөн оны 6 сарын 24-нд iPhone 4(хар өнгөтэй)-г АНУ, Франц, Герман, Англи, Япон гэх 5 улсад албан ёсоор худалдаанд гаргасан. Харин цагаан өнгөтэй iPhone 4 асуудалтай байсан учраас 2011 оны 4 сарын 28-нд дэлхий даяар худалдаанд гарсан.
- 2011 оны 1 сарын 11-нд Verizon үүрэн холбооны компанитай Apple компани гэрээ байгуулсан бөгөөд ингэснээрээ CDMA сүлжээний хэрэглэгчид iPhone 4-г хэрэглэх боломжтой болсон юм. iPhone 4 (CDMA) нь 2011 оны 2 сард АНУ-д худалдаанд гарсан.
- 2011 оны 10 сарын 4-нд Apple компани "Let's talk iPhone" (Айпонтой ярилцацгаая) нэртэйгээр iPhone 4S-г олонд танилцуулсан юм.
iPhone бол гар утасыг тэрүүн зорилго болгосон зүйл биш бөгөөд харин энэ нь утсаар ярьж болдог жижиг хэмжээтэй компьютер, медиа тоглуулагч юм.
iPhone-оор та е-номуудыг унших, Skype-аар үнэгүй ярих, цахилгаан гитар тоглох, машинтай тоглоом тоглох эсвэл покер, шатар тоглох, ТВ хуваарийг шалгах, twitter-ээ шалгах, э-шуудангаа мөн шалгах гэх мэт бүгдийг хийж болох ба түүнчлэн Apple SDK ашиглах өөрийн программыг зохион ашиглах боломжтой юм. (Харамсалтай нь SDK нь зөвхөн Mac үйлдлийн систем дээр ажилладаг юм.)
No comments:
Post a Comment