Андройдg програм хийх

Андройд апп хийх

Андройд дээр програм бичихийн тулд:
1. Жава хэл тодорхой хэмжээгээр мэддэг байх хэрэгтэй.
2. SDK-г нь суулгах хэрэгтэй. Эмулятор буюу дуурайгч нь их сайн ажилладаг (дуурайдаг).
3. Интернеттэй байх. Google-с гаргасан андройдын API баримтууд нь одоохондоо тааруухан учраас интернетээс ихэнх зүйлийг олж мэдэх болно.
Google-ийн нээлттэй эхийн Android үйлдийн системийн давуу талууд
1. Android үйлдлийн систем нь илүү нээлттэй эх кодтой.
2.Android үйлдлийн систем нь on-line программуудтай илүү нэгтгэгдсэн.
3.Android үйлдлийн систем нь илүү хурдан.
4.Android үйлдлийн систем ба G1 гар утас нь илүү найдвартай техник хангамжтай.
5.Android үйлдлийн систем нь flash-тай
6.Android үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй.
7.Android үйлдлийн систем нь илүү олон файлын форматыг дэмждэг.
8.Android үйлдлийн системийг хакердах шаардлагагүй.
9.Android үйлдлийн систем нь бодит товчлууртай.
10.Android үйлдлийн системд шинээр ашиглах программ хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж үгүй.
11.Android үйлдлийн системтэй гар утаснууд нь хямд, үнэтэй гэх мэт олон хувилбартай

SDK-г Eclipse-тэй холбох
SDK – нь Software Development Kit гэсэн үгийн товчлол юм. SDK нь хэрэглэгчийн програмын дизайн болон кодыг тестчилэх, хөгжүүлэх бүх хэрэгслийг өөртөө багтаасан байдаг 
  www.developer.android.com/sdk/index.html гэсэн сайтаас өөрийн үйлдлийн системдээ тохируулан татаж аваарай.Үүний дараа  http://www.java.com/en/download/index.jsp Сайтаас Java-г суулгаад SDK manager-лүүгээ ороод хэрэгцээт юумнуудаа чагталж install хийж татаж авна.
Тэгээд Eclipse-рүүгээ ороод
1. File->New->Project харилцах цонхноос Android-ийг сонгож Android Project-ийг сонгоно.
2. Application болон Project-д нэ
р өгнө. Packageг нэрлэхдээ хооронд нь цэгээр тусгаарласан хоёр үгээр нэрлэнэ. Жнь com example Ингээд Finish
3. Package Explorer-ийг нээж java классыг нээнэ. Энд та өөрийн Java кодоо бичнэ
4. Android Project-ийг ажиллуулахдаа Project баруун click хийж Run->Run As

SDK нь хэд хэдэн хувилбартай бөгөөд та эдгээр хувилбаруудыг ашиглан өөрийн Java хөгжүүлэлтийн орчинд нэмж суулгагасанаар android апликэшнийг хөгжүүлэх боломжтой.
Дэмжих үйлдлийн системүүд
Windows xp(32 bit), Windows vista(32,64 bit)
Mac OSX 10.4.8 -аас хойшхи хувилбар
Дэмжих хөжгүүлэлтийн орчин
Eclipse IDE
Eclipse 3.4 ба 3.3 хувилбарууд
JDK 5 , эсвэл JDK 6
Android SDK хувилбарууд
Android API-ийн хувилбарууд нь системийн хувилбарын тухай мэдээлэлийн агуулсан тоон хувьсагчаар илэрхийлэгдэнэ. Энэ тоон мэдээллийг API түвшин гэж нэрлэнэ.
Android SDK1.1
Энэ хувилбар 2009 оны 2 сараас эхлээд хөгжүүлэгдэж байна. API түвшин нь Сэрүүлэг бүхий цаг, тооны машин, интернэт браузер, камер, хөгжүүлэгчийн хэрэгслүүдь харилцааны хэрэгсэль e-mail газрын зураг
мессэж, хөгжим, зураг, тохиргоо зэрэг үндсэн функүүдийг агуулсан байдаг.
Android SDK 1.5
2009 оны 5 сараас эхлэн хөгжүүлэгдэж байна. API-ийн түвшин нь агуулагдаж буй апликэшнүүд нь өмнөх хувилбартай адил боловч дараах онцлогууд нэмэгдсэн
Дэлгэцэн дээр ашиглах боломжтой хялбар гар.
Хэвтээ болон босоо чиглэлд зөв байрлалтай ажиллана.
Хэрэглэгчийн 3 дахь үеийн гар суулгах боломжийг дэмжинэ.
Өргөн хэрэглээний үгнүүд бүхий хэрэглэгчийн толь бичигтэй.
Үндсэн дэлгэц
Дэлгэцэн дээр аналог цаг, календар, хөгжим тоглуулагч, зургийн хэрэгсүүдийг оруулсан
Бусад хэрэгцээт фолдерүүд (мессэж, яриа гэх мэт)
Андройд програмыг хийхийн тулд java/C#Хэлний суурь мэдлэгтэй байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Counter