Андройд апп-ыг өөрийн компьютер дээр тоглох

Энэхүү миний оруулах гэж байгаа програм бол google-ийн хийсэн bluestacks гэдэг нэртэй програм юум энэ програм маань андройд апп-ыг таны компьютэр дээр ажиллуулдаг програм юумаа.
Татах холбоос http://www.softpedia.com/progDownload/BlueStacks-Download-198386.html
 
Яаж ажиллуулах заавар бичлэгийг хийлээ. 
 

Андройд үйлдлийн системтэй утсанд утсанд хэрхэн Апп суулгах вэ?

Андройд утсанд апп суулгах заавар

Андройд үйлдлийн системтэй утас анх удаагаа хэрэглэж байгаа мөн шинэхэн утсаа аваад хараахан App суулгаж амжаагүй байгаа бол та энэхүү мэдээнд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ андройд утсанд апп суулгах зааврыг бэлдлээ. 
Хамгийн эхэнд таны мэдэх ёстой зүйл бол Андройд утас нь Апп суулгах үндсэн 3 боломжтой байдаг бөгөөд эхний боломж нь та www.gmail.com буюу Google – ийн имэйл хаяг эзэмшигч болсноор тухайн хаягаар Android market /сүүлийн системийн шинэчлэлээр  Play store болж нэрээ сольсон/ д бүртгүүлж үнэгүй болон төлбөртэй Апп-уудыг татан суулгах боломжтой. Өөрөөр хэлбэл таны утсыг Google имэйл хаягаар тань бүртгэж авч Апп татах эрхийг тань өгч байна гэсэн үг.
НЭГДҮГЭЭР АРГА
Апп суулгах эхний аргыг Galaxy Note утсан дээр жишээ болгож зааврын дагуу оруулж байна. Шинэ утсыг бүртгүүлэхийн тулд Wifi болон 3G холболтоор интернетэд холбогдсон байх шаардлагатай.

1. Шинэ утаснууд идэвхжүүлэлт хийгээгүй байдаг бөгөөд та Applications цэсрүү орж Market ийг сонгож идэвхжүүлэлт хийхэд бэлдэнэ.

2. Идэвхжүүлэлт хийгдээгүй утсанд дээрхи анхааруулга гарч ирэх бөгөөд YES дарж үргэлжлүүлнэ.

3. Энэ заавар нь таны утсыг Google account-аар дамжуулж бүртгэх сануулга гарах бөгөөд next дарж үргэлжлүүлнэ.

4. Сануулгыг дагахад дараахь цонх гарах бөгөөд хэрвээ та шинээр аккаунт нээх бол Create ийг хэрвээ таньд Gmail ийн аккаунт байгаа бол Sign in ийг дагаж үргэлжлүүлнэ.

5. Дараагийн алхам бол өөрийн аккаунтийг нууц дугаарын хамт хийж үргэлжлүүлнэ. /жишээ болгож дээрхи аккаунтыг оруулав /

6. Хэрвээ та өмнө нь өөрийн аккаунтыг ашиглаж утас идэвжүүлж байсан бол дээрхи чагтыг чагталснаар өмнөх утасны тохиргоо болон утасны дугаар зэргийг шинэ утсан дээрээ сануулах боломжтой. Аль эсвэл чагтлахгүйгээр шинэ тохиргоотойгоор цааш үргэлжлүүлж болно.

7. За ингээд хамгийн сүүлчийн алхам бол Finish setup ийг дарснаар утсаа та амжилттай идэвжүүллээ гэсэн үг.

8. Finish товчийг дарсны дараа Google – ээс таньд Апп татах ерөнхий гэрээг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуух бөгөөд Accept дарснаар таны Android market идэвхжиж апп татахад бэлэн болно.
Дээрхи арга нь Аndroid market – аас албан ёсоор  апп татах боломж бөгөөд энэхүү төлбөргүй аккаунтыг ашигласнаар таньд зөвхөн үнэгүй апп-ууд харагдах бөгөөд төлбөртэй апп-уудыг харахын тулд  та Google – д төлбөр төлж эрхийг авах шаардлагатай. Энд бас нэг зүйлийг дурдахад та төлбөртэй апп-уудыг хууль бусаар харах буюу сонирхох боломжтой бөгөөд энэ нь утасныхаа системрүү нэвтрэх Root access ашиглаж Мarket unlocker суулгаж болох юм.
ХОЁРДУГААР АРГА
Андройд үйлдлийн систем нь өөрөө нээлттэй систем тул та энэ боломжийг ашиглаж дээрхээс өөр аргаар утсандаа апп суулгах боломжтой. Ингэснээр та өөрийн сонирхсон апп-ийг татахын тулд сайтын л мэддэг байх хэрэгтэй би өөрийн мэддэг хэдэн сайтаа оруулж өглөө: rugame.mobi, zamob.com, androidgamesroom.com би ихэвчлэн энэс сайтуудаас татдаг. Доорхийг жишээ болгож зураг олдохгүй болохоор хийлээ.
1. Эхний алхам бол Аpplication цэснээс та интернет хөтөчийг олж ажилуулах хэрэгтэй. /энэ аргаар апп суулгахын тулд интернет холболт хэрэгтэй/
2. Дараагийн алхам бол интернет хөтөчийнхөө хаяг байрлах цонхон дээр rugame.mobi гэж бичээд тухайн вебсайт руу орох хэрэгтэй.

3. Энэ сайт руу ороход андройдод зориулсан маш олон төрлийн сонголт байх бөгөөд та энэхүү сайтаас тоглоом, оффисийн программууд, дуу за тэгээд бүхий л хэрэгтэй бөгөөд төлбөртэй апп-уудыг таньд ямар ч төлбөргүй санал болгох болно.
4. Энэ сайтанд тухайн Апп-аас шалтгаалж тухайн апп-ийн нийт хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд 1мb – 1Gb гаруй хэмжээтэй бий. Андройдын томоохон тоглоомууд маш их багтаамжтай байдаг. харин жишээ болгож хамгийн бага хэмжээтэй апп-ыг татлаа. 
5. Энэ сайтанд байрлаж буй Апп-уудын дийлэнх нь,  1-4 share хийдэг сайтуудад байрлаж байдаг бөгөөд зохиогчийн эрхээс шалтгаалан зарим апп-ууд 1-14 хоногийн дотор устгагддаг. Гэхдээ та санаа зоволтгүй устсан апп-уудыг дахин шэйр хийдэг. Та тухайн апп-ыг татахын тулд Andropedia гэсэн бичгэн дээр дарснаар таны интернет хөтөч автоматаар Share хийх сайтруу шилжих болно. 
6. Та Share хийдэг вебсайтуудын төлбөргүйгээр татах хэсгийг горимыг дарааллын дагуу дагаж мөрдсөнөөр өөрийн апп-ыг татах боломжтой. Үнэгүй татах горимыг дарсны дараа 10-100 секунд хүлээсний эцэст баталгаажуулалтын кодыг хийх цонх гарч кодыг оруулах хэрэгтэй. Ингээд кодыг оруулж таны татах апп бэлэн болж утас автоматаар татаж эхэлнэ. /зарим загварын утсанд эхлээд All download аpp-ыг суулгах хэрэгтэй бөгөөд үнэ төлбөргүй android market-д байгаа/
7. Хэрвээ та Share сайтын дарааллыг зөв гүйцэтгэсэн бол таны утас автоматаар апп-ыг татаж эхэлнэ. Татаж буй аппыг шалгахын тулд Notification буюу санамжны цонхыг буулган харж болно. 
8. Амжилттай татаж дуусан бол Download complete гэсэн сануулга гарах бөгөөд татсан Апп дээрээ дарж үргэлжлүүлнэ.
9. Өмнөх алхамыг хийсний дараа тухайн татсан Апп-ыг суулгах зөвшөөрлийг асуух бөгөөд install дарж үргэлжлүүлнэ.
10. Татсан апп сууж байгааг илтгэх ногоон зураас бүхий дүрслэл гарах бөгөөд тухайн апп-ын багтаамжнаас шалтгаалж дуусах хугацаа нь харилцан адилгүй байх болно. 
11. Ингээд сүүлчийн алхам бол Open – г сонгож суулгасан Апп-ыг шууд ажиллуулж болно.





Аппле-ийн гаргадаг iphone-ийн талаар

Apple компанын гаргадаг Iphone-ны тухай

iPhone буюу IOS системын талаарх энгийн ойлголт.

iOS Firmware - Apple фирм анх 2007 оны 6 сарын 29-нд OS Device firmware 1.0 хувилбарыг iPhone original смартфонтой гаргажээ. Эхэндээ iPhone OS нэртэй байгаад 4.0 хувилбараас хойш iOS нэртэй болсон. OS хувилбарууд ар араасаа цувран гарсаар байгаа бөгөөд үндсэн шалтгаан нь сайжруулалт. Гэхдээ зарим тохиолдолд зөвхөн Jailbreak хийхийг хаах гэж шинэ фирмвэйр гарч байсан. Энийг Apple - Хакеруудын хоорондын хөөцөлдөөн буюу муур хулгана болох гэж нэрлээд байгаа шүү дээ. Нэг нь төгс хамгаалалттай фирмвэйр гаргах гэж оролдож байхад нөгөө хэсэг нь аль болох богино хугацаанд нэвтлэхийг зорьж байдаг. Бидний хувьд мэдээж хакерууд ялж байвал ашигтай. За хэрхэн фирмвэйрийн хувилбарыг тодорхойлох вэ гэхээр iХэрэгсэлийн Settings - General - About - Version , эсвэл*3001# 12345#* тэмдэгтүүдийг цуглуулаад дуудлага хийх товчин дээр дарахад Field Test гэсэн цэсэнд аваачих ба эндээс та Version гэснийг олж дарсанаар одоо байгаа фирмвэйр хувилбарыг мэдэх боломжтой. гэснийг харна. Харин та Emergency call дэлгэцэн дээр гацсан буюу идэвхижүүлж чадаагүй бол Jailbreaking - "Jail - Шорон" "Вreak - Чөлөөлөх. Энэхүү хэллэг нь iPhone-д Apple-аас тогтоосон системийн хязгаарлалтыг нэвтрэхийг илэрхийлж байгаа юм. Энэ хязгаарлалт нь iPhone-ыг медиа хуваалтынхаа зөвхөн багахан хэсэгт нэвтрэх, унших боломжтой болгож байдаг. Та системын файлууд руугаа огтхон ч нэвтэрч чадахгүй, бас iPod шиг диск хэлбэрээр ашиглан файл iPhone руугаа шууд хуулах боломжгүй байлгадаг. Jailbreak хийх нь iPhone- ны бүх системыг нээлттэй болгодог. Jailbreak хийсний дараа системын болон медиа файлуудаа чөлөөтэй нээж, засварлаж, мөн устгаж ч болно. Та Cyberduck (Mac OS X) WinSCP, 91 PC Suite ашиглан файл хуулах, устгаж болно гэсэн үг. App Store-т огт байдаггүй гуравдагч хэсгийн буюу iPhone-д зориулан албан ёсны бус програм хөгжүүлэгчдийн бүтээсэн тоглоом, программуудыг (хэрэгтэй зүйлс их олон байдаг шүү, жишээ нь iTracker, iProtect гэх мэт өөр олон нэмэлтүүд) суулгах боломжтой болдог. Албан ёсны Аpple Store (дэлгүүр) байдаггүй улсын иргэдийн хувьд jailbreak хийж чөлөөлөгдсөн iPhone хэрэглэхээс өөр аргагүй. Учир нь unlock (сүлжээний түгжээ тайлах) хийхийн тулд заавал jailbreak хийсэн байх шаардлагатай. Tethered Jailbreak - Заримдаа шинэ фирмвэйр гарсаны дараа эхний боломж нь tethered jailbreak байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр iХэрэгсэлээ унтрааж асаах бүрдээ компъютерт холбож, ямар нэгэн программ уншуулах шаардлагатай болдог. Энэ нь Apple фирмээс хэр сайн хамгаалалт хийсэнээс хамаарч бүрэн эвдэгдтэлээ хэдэн сар болох нь ч бий. Untethered Jailbreak - Ойлгомжтой, jailbreak хийсний дараа унтрааж асаахад ямар ч асуудал үүсэхгүй. Бүх юм хэвийн ажиллаж, та jailbreak хийсэн ч гэсэн original App Store ашиглах болно. Jailbreak хийсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ? - Хамгийн энгийн арга бол "Cydia" application суусан байх юм бол бүрэн jailbreak хийгдсэн байна гэсэн үг. Харин "Cydia" харагдахгүй бол дутуу хийсэн юм уу, эсвэл огт хийгдээгүй байна гэж ойлгож болох юм. Cydia_pomonellaCydia гэж юу вэ? - Jailbreak хүрээний App Store буюу сайн дурынхан, хакерууд, программ бүтээгчид Apple-ын App Store-оор худалдах боломж олгогдоогүй төрөл бүрийн application, нэмэлтүүдийг Cydia-аар дамжуулан борлуулдаг, түгээдэг. Cydia-г үндэслэгч нь Jay Freeman (Saurik) бөгөөд тэрээр адил үйл ажиллагаатай Rock-ыг худалдаж авсанаар одоогоор өрсөлдөгч үгүй, энэ салбарыг ганцаар эзэмшиж байгаа юм. Энэ үгийн утга нь тун хөгжилтэй - Cydia pomonella нь нэг төрлийн жижиг эрвээхэй бөгөөд харагдах байдлаараа манайхны хэлж заншсанаар "дэнгийн" эрвээхэйтэй төстэй. Энэ эрвээхэйний авгалдай нь "АЛИМ", тоор жимсэнд шимэгчилж амьдрах бөгөөд алимны хорхой гэдгээр нь түгээмэл мэддэг. Тэгэхээр нэг ёсондоо Cydia - Apple фирмийн шимэгч болж таарах нь. Утгын хувьд тун сайн зохисон нэр байгаа биз? Одоо та ерөнхийдөө Jailbreak-ын талаар "А"- тай боллоо. Unlocking - Гаднаас ирж байгаа (ихэвчлэн АНУ, Европ) iPhone-ууд зөвхөн тухайн операторт зориулагдан Монголд Мобиком юм уу Юнителын сим хийгээд шууд ашиглах боломжгүйгээр тохиргоо хийгдсэн байдаг. Тэгвэл unlock хийснээр та энэ дэлхийн хаана ч, аль ч оронд GSM операторын (850/1900 MHz, 900/1800MHz гэсэн үндсэн 4 GSM хэлбэлзэлийг iPhone утас дэмждэг) сим карт хийн ашиглах боломжтой болно гэсэн үг. Одоогоор Verizon iPhone 4 буюу CDMA системийн смартфоныг зөвхөн АНУ-д ашиглах боломжтой байгаа бөгөөд Скайтелын сүлжээнд ашиглах боломжгүй байгаа. Baseband: - iPhone/iPad дээр хэрэглэгддэг. Modem firmware буюу таны iPhone-ын сүлжээ хүлээн авах, илгээх модемъ эд анги дээр суугддаг фирмвэйр. Baseband гэдэг нь нийтлэг хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд ерөнхийдөө сигнал дамжуулах хэсгийн систем юм. Товч бөгөөд ойлгомжтой хэлэхэд baseband-аас шалтгаалж iPhone unlock хийх боломжтой эсэх нь тодорхойлогддог. Одоогийн байдлаар iPhone 2G үүрд түгжээгүй болсон бол iPhone 3G/3Gs дээр 05.13.04 baseband- аас хойшхи бол iPad baseband 06.15.00 хувилбар суулгаж байж unlock хийх бол iPhone 4 дээр 01.59.00 baseband- аас хойшхи нь зөвхөн Gevey SIM ашиглаж unlock хийнэ. Харин iPad 1/2 unlock хийх шаардлагагүй байдаг. Baseband-ыг тодорхойлохдоо iХэрэгсэлийн Settings - General - About - Modem firmware гэснийг харна. (DOD connection)

IPhone

iPhone (Айпон) бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас (Smartphone) бөгөөд Apple компаний бүтээгдэхүүн болно. Анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь 2007 оны 1 сарын 9-нд зохион байгууллагдсан Macworld үзэсгэлэн дээр Apple компаний захирал асан Стив Жобс танилцуулсан бөгөөд 2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй (Touch Screen) ухаалаг гар утас юм.

Түүх

  • 2005 онд Apple компани зохион бүтээж байсан утасныхаа Purple 2 гэх нэрийг өөрчилөн iPhone нэртэй болгосон.
  • 2007 оны 11 сард iPhone нь Time сэтгүүлд бичигдэн "2007 оны хамгийн гайхалтай зохион бүтээл"-ээр шалгарсан.
  • 2008 он 6 сарын 9-нд Apple компани "Дэлхий Дахины Хөгжүүлэгчдийн Конференцэ 2008" (Worldwide Developer Conference 2008 - WDC 2008) дээр iPhone 2G-гийн дараагийн загвар болох iPhone 3G-г танилцуулсан бөгөөд 8 GB (зөвхөн хар өнгөтэй), 16 GB (хар ба цагаан өнгөтэй) 2 сонголттойгоор олонд танилцуулсан. 2008 оны 7 сарын 11-нд дэлхийн 22 улсад гэрээгээр худалдаалж эхэлсэн.
  • 2009 оны 6 сарын 8-нд Apple компани WDC 2009 дээр iPhone 3G[s]-г танилцуулж, мөн оны 6 сарын 19-нд худалдаанд гаргасан.
  • 2010 оны 6 сарын 7-нд Apple компани WDC 2010 дээр уламжлалт ёсоор бүтээгдэхүүнийхээ сүүлийн үеийн загвар болох iPhone 4-г танилцуулсан ба 16 GB болон 32 Gb гэсэн 2 сонголттой гаргасан юм. Хар ба цагаан өнгийн сонголттойгоор мөн худалдаанд гаргасан. Мөн оны 6 сарын 24-нд iPhone 4(хар өнгөтэй)-г АНУ, Франц, Герман, Англи, Япон гэх 5 улсад албан ёсоор худалдаанд гаргасан. Харин цагаан өнгөтэй iPhone 4 асуудалтай байсан учраас 2011 оны 4 сарын 28-нд дэлхий даяар худалдаанд гарсан.
  • 2011 оны 1 сарын 11-нд Verizon үүрэн холбооны компанитай Apple компани гэрээ байгуулсан бөгөөд ингэснээрээ CDMA сүлжээний хэрэглэгчид iPhone 4-г хэрэглэх боломжтой болсон юм. iPhone 4 (CDMA) нь 2011 оны 2 сард АНУ-д худалдаанд гарсан.
  • 2011 оны 10 сарын 4-нд Apple компани "Let's talk iPhone" (Айпонтой ярилцацгаая) нэртэйгээр iPhone 4S-г олонд танилцуулсан юм.
Хүмүүс iPhone утасны чадварын талаар янз бүрийн өнцгөөс харж санал бодлоо хуваалцах нь их болжээ. Мөн HTC, Nokia, Sony Ericsson, Blackberry гэх мэттэй ч их харьцуулах юм. Зарим нь энэ бол одоогоор хийгдсэн нээлтүүдийн дэвшилүүдийг агуулсан зүйл гэж байхад нөгөө хэд нь үүнийг дэмүү хуурмаг, түвэгтэй зүйл ч гэсэн байх юм.
iPhone бол гар утасыг тэрүүн зорилго болгосон зүйл биш бөгөөд харин энэ нь утсаар ярьж болдог жижиг хэмжээтэй компьютер, медиа тоглуулагч юм.

iPhone-оор та е-номуудыг унших, Skype-аар үнэгүй ярих, цахилгаан гитар тоглох, машинтай тоглоом тоглох эсвэл покер, шатар тоглох, ТВ хуваарийг шалгах, twitter-ээ шалгах, э-шуудангаа мөн шалгах гэх мэт бүгдийг хийж болох ба түүнчлэн Apple SDK ашиглах өөрийн программыг зохион ашиглах боломжтой юм. (Харамсалтай нь SDK нь зөвхөн Mac үйлдлийн систем дээр ажилладаг юм.)

Eclipse-програмыг суулгах заавар бичлэгээр


Андройд програмыг хийхэд хэрэглэдэг Eclipse-програмын татаж авах заавар бичлэгээр хийлээ.

Eclipse-ийн жишээг ажиллуулах

 

1.    Та өөрийн computer дээрээ sdk manager татаж авч суулгасан бол sdk manager-лүүгээ ороод андройд жишээ гэсэн хэсгүүдийг чагталж install packages-ийг даран тэгээд татаж дуустал хүлээ.



Татаж дууссан бол Eclipse програм-руугаа ороод File > New > Other..., андройд гэсэн файлийг сонгож android sample project-ийг сонгоно дараагийн хэсэг рүү шилжинэ.


Үүний дараа та жишээ апп-ийгээ андройд хэд дээр байгуулахаа сонгоно. 

Тэгээд дараагийн хуудас руу шилжинэ ээ.



Тэгээд та энэ хэсэгт төлөвлөгөөний нэрээ өгнө дээр байгаа хэсгүүдээс өөрийн хийх гэж байгаа хэсгийг сонгоно.

Эндээс дээд хэсэгт байрлах run хэсэгрүү орон run configurations гэсэн хэсэгт дарна.


Үүний дараа андройд апп гэсэн дээр дараад new confirution-ийг сонгоно.



Browse хэсэг дээр дарж.

АpiDemo 4.1 сонгоно Оk дарна.

                                                                          
Ингээд run хэсэгт дарна.


Launch a new Android device-ийг сонгоод оk дарна.
Ингээд апп  чинь туршилтийн журмаар ажиллах болно.

Counter